Монголын хошин урлагийн “түшиг тулгуур”-тай ууган хамтлагуудын нэг бол Х-Түц. Өдгөө улс төрчдийг хамгийн их “долоодог” гэх тодотголыг иргэдээсээ хүртгэж, сошиалаар багагүй гөвүүлсэн тэд өдгөө шинэ уран бүтээл хийх эсэхээ үзэгчдээсээ асуусан байна.
Тэд ирэх шинэ жилийн баяраар үзэгчдэдээ зориулж “Өвлийн инээмсэглэл-2022” цувралаа хүргэхээр болж байгаа бөгөөд найруулагчаар МУГЖ И.Одончимэг ажиллахаар болсон байна. Өөрсдийн шинэ бүтээлээрээ ухааныг хэрхэн урлахыг харах л үлдлээ.