Рок попын ертөнцөд удаан оршин тогтнож буй хамтлагуудын нэг бол “Гурван охин”. Эдгээр “охид” маань өдгөө өөр өөрсдийн аж амьдралаа цогцлоосоор яваа.
Хамтлагийн гишүүд болох Х.Ану, Г.Анхмаа нар хэдийнээ тус бүр хоёр хүүхэдтэй болсон бол Д.Солонго одоог хүртэл ээж болж амжаагүй.
Тэгвэл өдгөө 38 настай Д.Солонго жирэмсэн болсон сурагтай. Энэ утгаараа олны хараанд өртөхөө байж, сошиалд ч тэр бүр ил гарахаа больсон гэнэ.
Тэрбээр огт хүнтэй гэр бүл зохиож үзэлгүй явсаар 36 насандаа “Монгол Хьюндэй” компанийн захирал О.Энхмандахтай дэр нэгтгэсэн. Тэд хамтдаа амьдарч эхлээд удаагүй байхад О.Энхмандахын том охин хүүхэд төрүүлж Д.Солонгыг хойд “эмээ” болгож амжсан.
Сонирхуулахад, Д.Солонгын нөхөр О.Энхмандах экс ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүн гэдэг. Тиймээс 2019 оны наадмаар Ерөнхийлөгчийн уламжлал болгосон үдшийн хүлээн авалтад “Гурван охин”-ы Д.Солонгыг дагуулан ирснээр, тэдний харилцаа олон нийтэд ил болсон байдаг.
“Гурван охин” хамтлагийн ахлагч Д.Солонго урлагийнхан дотроо их намбатай, буурь суурьтай, сэргэлэн бүсгүй гэгддэг. Тиймээс 2016 оны өвөл “Гурван охин” хамтлагийнхан тухайн үеийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг даган, Швейцарийн Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтад оролцсон. Тэр үеэр болсон “Монголын үдэш” арга хэмжээнд “Гурван охин” хамтлагийнхан ая дуулсан юм. Тэр үед олон нийтийн арга хэмжээд тэр тусмаа Швейцарийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт дээр нүцгэн шахуу, шөнийн клубын хүүхнүүд шиг дуулсан гэж шүүмжлүүлж байлаа.
Мөн МАН-ын лидер Гадаад харилцааны сайд байх үед Шанхайн экспод урлагийнхныг төлөөлөн очиж дуулсан. Энэ төр засагтай “сүлбэлдсэн” сэргэлэн зан нь хувийн амьдралд ч илэрдэг бололтой. Хаана гоонь эр болсон банкир, бизнесмэн байна, “Гурван охин”-ы бүсгүйчүүд алдалгүй “барьж авч”, хурим найр гэлгүй, галыг нь сахиж, кофег нь чанаж сууна.