Рок попоос нийтийн дуу руу урваж яваа уран бүтээлч бол Т.Дэлгэрмөрөн. Өдгөө хоёр дахь амьдралаа эхлүүлээд буй тэрбээр хуучин байраа аавдаа өгч, тавилга сэлтийг нь сольж өгч байгаа гэнэ шүү. Энэ утгаараа тэрбээр 15 жилийн өмнө 10 сая төгрөгөөр авч байсан хуучин тавилгуудаа 4 сая төгрөгөөр зарахаа цахим хуудаснаа онцолжээ.
Тэрбээр “Охиндоо амалсан ёсоороо аав нь өргөө гэрийнхээ том нүсэр тавилгуудаас чөлөөлөгдөж, хөнгөн авсаархан ая тухтай орчинг бүрдүүлж өгөх гээд олон ажил амжуулж байгаа ухаантай.
Саяхан сунадаг өргөн буйдан, суудаг гурван сандал, нэг хоолны ширээг бэлэг болгон дагуулаад үнэ тохироод өгчихсөн.Авсан айл нь сэтгэл ханамжтай өгсөн би итгэл дүүрэн хүргэж өгсөөн.
Энэ удаад манайх гэдэг айлийн хамгийн том унтлагын өрөөний хос тавилгуудаа сонирхсон хүнд нь танилцуулж байна.
-Хувцасны шкаф
-Унтлагын ор
-Өргөн тольтой шүүгээ
-Зургаан нүдэт шүүгээ
-Хос хоёр нүдэт шүүгээ
Энэ гоёмсог тавилгатайгаа арван таван жил амьдарсаан.Тухайн үедээ Зөөсийгөө мэндэлхэд гоё тансаг гэр бэлдэж 10 орчим сая төгрөгөөр авч байсан санагдаж байна.Тэр олон жил өнгөрсөн байхад нэг ширхэг хугарсан эмтэрсэн зүйлгүй ганцхан бариулын боолт мултарсан гэхээр ёстой л чанартай хос тавилгыг авч байжээ гэж боддог юм.
Заа тэгээд та бүхэн зургуудыг үзээд санал бодлоо бичиж үлдээгээрэй.Мэдээж энэ бүхэн хос тавилгууд учраас салгаж зарахгүй.Миний хайртай шкафанд амьдралын минь бүх хувцас багтдаг гэж бодохоор бас л нүсэр агуулах юм байгаан.Харин би охиныхоо унтдаг том орны матрасыг өргөө гэртээ үлдээнэ ээ.Бусдыг нь тантай хувь чатаар үнэ тохирно, саналаа хэлээд аваарай.
Би бол бүгдийг нь нийлүүлээд 4н саяд өгөх хүсэлтэй.Хүмүүс салгаж авах гээд их чат бичих юм.Эдгээр гоё хос тавилга комоороо л гоё шүү дээ” гэжээ