УИХ-ын чуулганаар ирэх оны төсвийг тойрсон асуудлыг хэлэлцэж буй. Тэгвэл энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн “но”-г дэлгэв.
Тодруулбал, Ц.Даваасүрэн гишүүний сонгуулийн менежерээр ажиллаж байсан, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга асан Ганбат гэж залуу Дарханы арьс ширний үйлдвэрийн дарга болжээ. Тэгээд жилд 10 сая тонн арьс шир боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барих ТЭЗҮ-г боловсруулж 60 сая ам.долларын төсөл гаргасан байна. Гэвч ТЭЗҮ өөрчлөгдөөд 60 сая ам.доллар нь 169 сая евро болоод хувирчихжээ.
Өөрөөр хэлбэл, тухайн үйлдвэр барих ТЭЗҮ-г Ц.Даваасүрэн гишүүн 100-тын орон нэмсэн бололтой. Мөн валют сольж, долларыг еврод хөрвүүлчихэж. Тэгээд зогсохгүй 103 сая еврод нь Засгийн газрын баталгаа гаргуулах гээд хөөцөлдөж байгаа юм байна.

Үүний цаана Ц.Даваасүрэн гишүүн байгаа гэж Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр чуулган дээр мэдэгдчихлээ.

