Р.Хаш-Эрдэнэ: ЧАНАСАН ТОЛГОЙ АВЧ ХҮҮД МИНЬ ТУС БОЛООРОЙ, МОНГОЛЧУУД АА
Цахим ертөнцөд амттай сайхан харагдах чанасан толгой, үхрийн махтай бургер, халуун аарц зэргийг бэлтгэн, худалдаж хүүд минь хандив өргөөрэй гэх пост сэтгэл хөдөлгөв. Үрээ гэх эхийн сэтгэл, хүнээс зүгээр нэг хандив гуйгаагүй хөдөлмөрлөж хандивын аян эхлүүлсэн энгийн нэгэн багш эмэгтэйн сэтгэлийн хараад чадлаараа туслахыг хүсч мэдээлэл хүргэж байна. Тодруулбал, 4 настай Сайханбилэг хүүгийн ээж Р.Хаш-Эрдэнэ Дундговь аймгийн Мандал суманд химийн багшаар ажилладаг. Түүний хүү Сайханбилэг нь төрөлхийн чихний сонсголгүй гэсэн оноштой бөгөөд БНСУ-д бүрэн эмчлэгдэх боломжтой бөгөөд хагалгааны нийт зардал 41 сая вон буюу 110 сая төгрөг шаардлагатай.
Тиймээс элэг нэгт монголчууддаа хүүд туслахыг уриалж, түүний ээжийн чин сэтгэлээсээ бэлдэн худалдаж буй, чанасан толгой, бургер зэргээс худалдан авалт хийх болон бусад зүйлээр туслахыг чин сэтгэлээсээ хүсч байна. Дэлхийн чимээг бяцхан зүрхэнд!
Доорхи мэдээлэлд хүүгийн өвчний түүх болон хандивын данс, холбоо барих утас зэргийг орууллаа.
Элэг нэгт Дундговьчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Миний хүү Сайханбилэг 4 настай Дундговь аймгийн Сайнцагаан сумын Улсын тэргүүний IV-р цэцэрлэгт суралцдаг. 2017 онд төрөлхийн чихний сонсголгүй гэсэн онош тогтоогдсон ба Эр нялхасын эрүүд мэндийн төв, ЭМЖЖ-чих хамар хоолойн эмнэлэгт хандсанаар “bahasoft” аппаратыг зүүх шаардлагатай гэсний дагуу Австрали улсаас 20’сөя төгрөгний өртөгөөр авч зүүсэн боловч одоогоор үр хэлдэггүй, бусдад өөрийгөө илэрхийлэх чадваргүй, монголд бүрэн эмчлэгдэх боломжгүй ба БНСУ-д шинжилгээнүүдийш явуулж судлуулахад хагалгааны нийт зардал 41 сая вон буюу 110 сая төгрөг шаардлагатай. 5 нас хүрэаээс өмнө нэн даруй хагалгаанд оруулснаар хүл маань бүрэн сонсголтой болох тул нутгийн зон олон та бүхнийг сэтгэлийн гараа сунгаж бяцхан хүүд минь дэлхийн чимээг сонсоход халуун сэтгэлээсээ туслаасай гэж хүсч байна.
Хүндэтгэсэн:
Аав Т.Эрдэнэбаяр
Ээж Р.Хаш-Эрдэнэ
Хүү Э.Сайханбилэг
Хаанбанк: 5452049853 нэр: Р.Хаш-Эрдэнэ
Хасбанк: 5002099908 нэр: Р.Хаш-Эрдэнэ
Холбоо барих утас: 88129811 80089869 99994362