“Камертон” хамтлагийн ахлагч, төрийн соёрхолт дуучин, “Voice of Mongolia” шоуны шүүгч Д.Болд 1978 оны арваннэгдүгээр сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн. Одоо 44 настай.
Түүний гэргий Ж.Бямбажав нь эгч Ж.Бямбасүрэнтэйгээ бага наснаасаа эхлэн Европын орнууд, Америкт гэрээгээр явж нугардаг байсан бөгөөд тэд ахмад циркчдийн нэг, МУГЖ Д.Жанчивдорж гуайн охид юм.

Дуучин Д.Болд, уран нугараач Ж.Бямбасүрэн нар дундаасаа гурван хүүхэдтэй. Хүүхдүүд нь эхнээсээ нас биед хүрчээ.
Сонирхуулахад, Д.Болдын өвөө нь ардын жүжигчин, тeрийн соёрхолт, нэрт морин хуурч Г.Жамьян. Аав нь монголын шилдэг архитекторчдын нэг бол ээж нь дуурийн дуучин. Мөн ээжийнх нь дүү Ж.Батсайхан “Соёл-Эрдэнэ”, хүү Б.Батчулуун нь “Никитон” хамтлагийн дуучин юм.
Д.Болдод 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын язгуур урлагийг рок поп урсгалаар баяжуулсан хэмээн Төрийн шагнал хүртээж, тэрбээр “Төрийн соёрхолт” цол хүртээж байсан билээ.
Түүний аз жаргалтай гэр бүлийн зургуудаас.


