Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

    06/30/2025

    Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

    06/30/2025

    “Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

    06/28/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Хурдны зам” компанийн захирлыг татвараас зайлсхийсэн хэрэгт шүүнэ
Папарацци

“Хурдны зам” компанийн захирлыг татвараас зайлсхийсэн хэрэгт шүүнэ

Эрхэм админBy Эрхэм админ11/07/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Аж ахуйн нэгжүүдээс бараа худалдан авсан мэтээр баримт бүрдүүлж, нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдсон “Хурдны зам” компанийн захирал, Гавьяат барилгачин Ш.Бат-Энх болон эрх бүхий албан тушаалтан Г.Бямбасүрэн нарын гэм буруутай, эсэхийг дэнслэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх товложээ.

Зам, гүүр барих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хурдны зам” компанийнхан аж ахуйн нэгжүүдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авсан мэтээр НӨАТ-ын хоосон бичилттэй хуурамч падаан авч, түүнийгээ татварын байгууллагад тайлагнан гурван тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт холбогдсон юм. НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 18.3-1 дэх хэсгийн “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж.

Уг нь тэдэнд өмнө нь НПГ-аас дээрх зүйл заалтаас гадна мөн хуулийн 18.7-4-ийн “Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж байсан талаар бид өмнө нь мэдээлж байв.

Гэвч шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааснаар тухайн үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон гэнэ. Тус компанийн захирал Ш.Бат-Энхийн тухайд “Хан талст” ХХК-ийн эзэн гэдгээр нь хүмүүс мэддэг.

 

Өөрөөр хэлбэл, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тухайн компани наран шарлагын газар байгуулахаар үүсгэсэн тогтоол усанд нь 2020 оны тавдугаар сард дөрвөн хүүхэд осолдсон дуулианд холбогдсон компанийг үүсгэн байгуулагч, эзэн нь юм.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.