Рок поп урлагийн хамгийн гал цогтой, авхаалжтай, үе үеийн фэнүүдтэй бүсгүй бол Киви хамтлагийн ахлагч, дуучин Ука. Тэрбээр өчигдөр 43 насны төрсөн өдрөө тэмдэглэв.
Өглөөнөөс үдшийн бүрий хүртлэх энэ өдөр зөвхөн тухайн дуучин бүсгүйд зориулсан гэлтэй. Дурсамж бүтээсэн төрсөн өдөр байснаа цахим хуудаснаа онцолжээ.
Тэрбээр оройн хүлээн авалтаа ширээ засалтаараа улсдаа тэргүүлдэг Б.Хурц генералын гэргий, “Сарнайх” салоны эзэн Ү.Сарнай хатагтайгаар хийлгэж, чимэглүүлсэн байна.
Түүнчлэн төрсөн өдөрт нь ойрд хэвлэлийнхний хараанд өртөөгүй олон сонирхолтой хүмүүс байсныг төрсөн өдрийн зочид нь ч өөрсдөө гайхширч байсныг дурьдах нь зүйтэй.


