Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг

    07/03/2026

    ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

    07/03/2026

    Үндэсний их баяр наадмын билет зарна гэж 2 сая 200 мянган төгрөгийн залилжээ

    07/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»ГССҮТ-ийн хахууль авсан эмчийг дөрвөн сая төгрөгөөр торгох ял шийтгэв
Мэдээ

ГССҮТ-ийн хахууль авсан эмчийг дөрвөн сая төгрөгөөр торгох ял шийтгэв

Эрхэм админBy Эрхэм админ11/07/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн (ГССҮТ)-ийн Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн I тасгийн их эмч С.Галтад холбогдох хэргийг өнгөрсөн пүрэв гарагт нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ.

Улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ногдуулсан ялыг хэвээр үлдээсэн байна. НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 22.4-1 дэх хэсгийн “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүх С.Галтыг ХААН банкны дансаараа дамжуулан 2018 оны тав болон 2020 оны тавдугаар сард нийт 800 000 төгрөгийн хахууль авсан гэм буруутайд тооцсон юм.

Тэрбээр хөлөө гэмтээн мэс засал хийлгэсэн иргэн М-ээс 500 000 төгрөг эхэлж авсан бөгөөд хоёр жилийн дараа хадаасаа авхуулах болоход нь нэмж 300 000-г “халаасалсан” нь хэд хэдэн гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байдаг. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг өнгөрсөн есдүгээр сард хэлэлцээд ГССҮТ-ийн их эмч С.Галтыг “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэмд заасан “Үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байхад ашиг сонирхлын үүднээс төлбөр авах, өөр эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхийг албадах, санал болгох, эмчээ сонгоход нөлөөлөхгүй, шаардлагагүй тусламж үйлчилгээг зааварчлах, үзүүлэхгүй байх”-ыг зөрчсөн. Мөн эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлүүлэгчээс авлига, хандив, албан бус төлбөр авахгүй, хууль тогтоомжид зааснаас бусад төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх дүрэм, журмыг зөрчиж хахууль авсан гэм буруутайд тооцон, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасаж, дөрвөн сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм. Давж заалдах шатны шүүх уг ялыг нь хэвээр үлдээжээ. Уг нь С.Галтад холбогдох хэргийг анхан шатны шүүх өнгөрсөн гуравдугаар сард хэлэлцээд зорчих эрхийг нь зургаан сар хязгаарлах ял шийтгэж байсан билээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг

07/03/2026

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

07/03/2026

Үндэсний их баяр наадмын билет зарна гэж 2 сая 200 мянган төгрөгийн залилжээ

07/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг

07/03/2026

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

07/03/2026

Үндэсний их баяр наадмын билет зарна гэж 2 сая 200 мянган төгрөгийн залилжээ

07/03/2026

УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо

07/02/2026

Уранзаяа: “Хүүхдээ тоодоггүй” хэмээн экс нөхөртөө ханджээ

07/02/2026

МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа нарыг “Ардын жүжигчин” цолоор шагнана

07/02/2026

Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч, хахууль өгсөн хэргийн шүүх хурал хойшлов

07/01/2026

Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

07/01/2026

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

06/30/2026

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

06/30/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.