Эцгийн алдар нэр, эцгийн хүсэл зорилгоор улс төрд орж ирсэн залуусын нэг бол УИХ-ын гишүүн Э.Батшугар.
Өдгөө 35 настай тэрбээр СХД-ийнхэндээ хаялаг сайтай нэгэн гэнэ лээ. Энэ ч утгаараа өөрийн биеэр бэлэг сэлтийг гардуулж, уулзалт цуглаан дээр улаан нүүрээрээ явах нь бий. Гэвч тойргийн сонгогч олон нь түүнийг тулгатай улс төрч гэж харахаасаа илүү “туниа муутай залуу” хэмээн тодорхойлдог юм билээ.
Ямартаа ч, Ерөнхийлөгч асан эцгийнхээ энэ насны хүслийг биелүүлж УИХ-ын гишүүн болсон түүнийг манай папараци дуран хэрхэн дурандсныг сонирхуулж байна.
Ирэх сонгуульд алдар нэрээ аварч үлдэхийн тулд жаахан авхаалжтай, амбицтай байгаарай, Шугар минь.