Монголчууд дундаа хамгийн нэр хүндтэй эрхэм хүмүүсийн нэг бол Үндэсний бөхийн далай, даяан, дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Парламентийн танхимд хамгийн олон удаа сонгогдож, хамгийн удаан сууж буй гишүүдийн нэг гэгддэг тэрбээр өдгөө Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд гэх “давхар дээлтэй”.
Түүнийг манай сайтын папараци дуран ийнхүү дурандлаа. Эрхэм сайд, гишүүний хувьд улс төрөөс гадна ирэх 2024 оны Парисын олимп, 2026 оны Италийн өвлийн олимпуудад ихээхэн санаагаа чилээж байгаа гэнэ лээ.
Мөн улсынхаа иргэдийн амьдралын буруу хэв маяг, жингийн илүүдэл бүх өвчлөлийн суурь шалтгааныг бууруулахаар хөтөлбөр боловсруулж байгаа гэсэн шүү.

