Монголын хөгжмийн контентын зах зээлд шинэ өнгө төрх болж буй телевиз бол “Монгол HD”-гийн хоёрдугаар суваг “Volume Plus” юм.
Тэгвэл тус сувгийн анхны захирал нь дуучин Укагын дүү Д.Уранзаяа байсан. Тэрбээр анхлан “Хэд юм бэ ” нэвтрүүлгийг санаачилж, хэрэгжүүлж эхэлсэн гэдэг.
Өдгөө телевизийн албан тушаалаа хүлээлгэн өгөөд байгаа Д.Уранзаяа өөрөө тус нэвтрүүлгийн зочноор уригдаж орсон байна.
Түүний хувьд өнгөрсөн Halloween-ы баярын үдэшлэгээр борооны үүлний дүрд хувирсан бөгөөд энэ үдшийн гангараа нь нийт 5 орчим сая төгрөгийн үнэтэй байсан аж.
Д.Уранзаяагийн хувьд өдгөө Турк Монгол хооронд брэнд бүтээгдэхүүн борлуулж эхэлсэн.