Монголын рок попын урлагт өөрийн дуу хоолой, үнэ цэнээрээ гайхагдаж явсан дуучин бол “Хөх тэнгэр”, “Шигтгээ”, “Элкондор” хамтлагийн дуучин Б.Цог агсан байсан. 1990-ээд оны эхээр “Агшин” киноны дуугаараа тухайн үеийн залуусыг байлдан дагуулж явсныг мэдэхгүй хүн цөөн.
Рок попын урлагт зам мөрөө үлдээсэн түүний “өмч”-ний “Агшин” дууг дуучин Т.Дэлгэрмөрөн залуу уран бүтээлч Жактай хамтран дуулжээ.
Анхны хувилбараасаа арай түргэн хэмнэлтэй, хэрнээ өвөрмөц темптэй болсон тус дууг хоёр эрэгтэй дуучин дуэт хийж дуулсан гэдгээрээ онцлогтой.
Мөн Цогоо агсны гэр бүлийнхэн нь тус дууны клипэнд тогложээ.
Дууны эзэн нь өдгөө бидний дунд байхгүй ч, дуулсан дуу нь эрхэм уран бүтээлч агсныг дахин “амилуулсан” мэт сэтгэгдэл төрүүлж буйг уншигч анзаарна биз ээ.
https://youtu.be/UJBR7IwP6gw