Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025

    Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

    06/11/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Орхон аймгийн ГХУСАЗСЗ хуралдлаа
Мэдээ

Орхон аймгийн ГХУСАЗСЗ хуралдлаа

Эрхэм админBy Эрхэм админ10/20/2022Updated:11/09/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/-ийн гуравдугаар хуралдаан хуралдаж Орхон аймгийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг, зөрчил, түүний шалтгаан нөхцөлийг судалсан талаарх мэдээлэл, “Сургуулийн цагдаа” ажиллуулах журмын шинэчилсэн төсөл, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагааны танилцуулга, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багуудын үйл ажиллагааны тайлан, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын тайлангийн талаар хэлэлцлээ.

Энэ оны эхний есөн сарын байдлаар Цагдаагийн газарт 4486 хэрэг бүртгэгджээ. Үүнээс 3111 нь зөрчлийн шинжтэй, 1377 гэмт хэргийн шинжтэй байгаа юм. Цар тахлын хөл хорио тавигдаж энгийн амьдралд шилжсэнтэй холбоотойгоор Орхон аймагт бүртгэгдэх гэмт хэрэг, зөрчлийн тоо нэмэгдэж байгааг аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа С.Цэрэнсамбуу хэллээ. Мөн энэ онд залилах гэмт хэрэг 294 бүртгэгдсэн нь өмнөх оноос өссөн үзүүлэлттэй байгаа юм. Тиймээс иргэд хувь хүний нууц, утасны дугаар, банкны эрхтэй холбоотой мэдээллээ үл таних этгээдэд өгөхгүй байх, өндөр дүнтэй барьцаагүй зээл олгох гэх мэт сэжигтэй саналуудад хууртахгүй байх хэрэгтэйг анхааруулж байна. Мөн иргэдэд мэдээлэл хүргэх арга хэлбэрээ өөрчлөх шаардлагатай байгааг албаны хүмүүс онцолж байлаа.

Мөн тус хурлаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажилд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Сургуулийн цагдаа” хөтөлбөрийн ажиллах журмыг шинэчлэх төслийн талаар хэлэлцэж, зөвлөлийн гишүүдээс бичгээр санал авахаар боллоо. Орхон аймгийн хэмжээнд 2022 он гарснаас хойш зам тээврийн осолд 16 хүүхэд өртсөн байна. Тус хүүхдүүдийн дийлэнх нь сургуулийн ойр орчимдоо зам тээврийн осолд өртсөн байгаа юм. Тиймээс уг хөтөлбөрийг шинэчилж, зөвхөн замын хөдөлгөөн, гарц, уулзвар нэвтрэх байдалд хяналт тавих бус, үе тэнгийнхний дарамт, шахалт, насанд хүрээгүй хүүхэд архи, тамхи хэрэглэх, олныг хамарсан зодоон зэрэг сургууль орчмын бүсэд гарч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлж, эргүүл хяналт хийхийг хөтөлбөрийн шинэчилсэн төсөлд тусгажээ. Мөн сургуулийн цагдаа хийж буй эцэг эх, асран хамгаалагчийн ажлын газраас нэг өдрийн чөлөө олгох, урамшууллын системтэй байх зэргийг тусгаж байгааг Замын цагдаагийн тасгийн дарга Х.Одбаяр онцоллоо.

Орхон ИТХ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025

Б.Баатар: Бид төрөөс нэг ч тендер, лиценз, боломж аваагүйгээ хариуцлагатайгаар мэдэгдэж, уран бүтээлийнхээ орлогыг нотлоход бэлэн байна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.