Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Зурхайн ордууд өөрийн гэсэн хамгаалах сахиустай байдаг
Зөвөлгөө

Зурхайн ордууд өөрийн гэсэн хамгаалах сахиустай байдаг

admin123By admin12312/25/2018Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өөрийнхөө амьдралд аз авчирч, амжилт бүтээлийг араасаа дагуулах хүсэл хэн бүхэнд бий. Өрнийн зурхайн орд тус бүр өөр өөрийн гэсэн билэгдэл, тэмдэг, сахиустай байдаг. Тэдгээр нь эрч хүчийг нэмэхээс гадна гай зовлон, муу бүхнийг үлдэн хөөдөг тул та өөрийнхөө зурхайн ордын сахиусаар өөрийгөө хамгаалуулаарай.

Хонины орд: Галын тэмдэгтэй энэ ордныхныг нар, оддын билэг тэмдэг сахиус элдэв муу зүйлсээс хамгаалдаг. Мөн аянга хамгаалдаг учир нар, одод, аянгын зураг бүхий сахиусыг өөртөө хийлгэж зүүж болох юм. Тэдэнд азыг янз бүрийн амьтны сүүл уриалан дуудаж өгдөг гэлцдэг. Бэлгийн нэгэн хэмийн амьдралаа өөрчилж, түүнээс эрч хүч авахыг хүсвэл бадмаараг шигтгээтэй алтан бэлзэг зүүгээрэй.

Үхрийн орд:

Дэлхийг илэрхийлдэг орд учраас дотроо чулуу агуулсан төмөр металлан сахиус тэднийг муу бүхнээс хамгаална. Төмөр металл нь байгалийн, газрын нөөц учраас эрүүл энх, аз жаргал, баялагийн соронзон гэж хэлэгддэг. Хайр дурлалын охин тэнгэр Венера үхрийн ордыг удирддаг тул төмөр металл дундаас зэс тэдэнд хамгийн их тохирдог. Гэрийнхээ төмөр хаалганы дор төмөр тах тавьбал сөрөг энергиэс гэр бүлээ хамгаална гэдгийг санахад илүүдэхгүй.

Ихрийн орд:

Энэ ордныхон эрвээхэй, тэмээлзгэнэ, колибри зэрэг нисэгч шавьжаар өөрсдийгөө хүрээлүүлдэг. Үргэлж өөдөө тэмүүлж байдаг, далавчтай эдгээр шавьж, амьтдын дүрслэл бүхий сахиус нь ихрийн ордныхонд өөдрөг, урам зоригтой байлгаж, сэтгэлийн гутралаас чөлөөлдөг гэж үздэг. Хэрвээ утга уран зохиолын чиглэлээр ажиллаж байгаа бол өөртөө шувууны өдөн сахиус хийлгээрэй. Хорон санаа, амжилт бүтээлд тань хорссон, илүү үзсэн хүмүүсээс өөрөө өөрийнхөө эрч хүчийг толь эсвэл шилэн сахиусаар хамгаалж болно.

Мэлхийний орд:

Энэ ордныхон усан тэмдэгтэй. Алтан загас, дельфин, яст мэлхий зэрэг усны амьтны дүр төрхтэй сахиус тэдэнд үйлчилнэ. Хайр дурлалд одтой нэгэн болохыг хүсвэл далайн хясаа, сувдан чимэг зүүлт зүүх хэрэгтэй. Харин муу бүхнээс өөрийгөө саран хэлбэртэй мөнгөн эдлэл, хавирган саран хэлбэртэй сахиусаар хамгаалж, эрч хүчээ өсгөөрэй.

Арслангийн орд: Өөдрөг, хурц ааштай энэ ордныхонд мандаж байгаа нарыг илэрхийлсэн алтан эдлэл, эсвэл наранцэцэгийн дүрслэл бүхий сахиус илүү тохиромжтой. Хуучны зоос тэр дундаа Хятадын зоос эд материал баялагийг дуудаж өгдөг. Элдэв муу муухай, саад тотгороос хамгаалж, эрүүл чийрэг байхад тань барын нүд чулуу тусална.

Охины орд:

Газрыг удирддаг энэ ордныхны сахиус нь нэг нүхтэй чулуу байдаг. Ийм чулуу нь эрчим хүчийг газардуулах хирнээ хамгийн дээд эрч хүчийн хаалга нь болж өгдөг, аз одыг авчирдаг. Үүнээс гадна охины ордныхонд алим, тоор, чавга зэрэг жимсний хэлбэртэй чимэг зүүлт эд баялаг, эрүүл мэнд, хөгжил дэвшлийг авчирдаг байна.

Жинлүүрийн орд:

Агаарын төлөвт Жинлүүрийн ордны сахиус нь олон төрлийн шувуу байдаг. Хон хэрээ мэргэн ухааны, шонхор шувуу нь бизнесийн ашиг орлогыг авчирдаг гэдэг. Ямар ч төрлийн цэнхэр өнгийн шувууны сахиус аз жаргал, хайр дурлалыг авчирдаг. Болор чулуу сэтгэлийг тайван байлгана.

 

Хилэнцийн орд:

Нууцлаг энэ ордныхон усны эрчим хүчний шинж тэмдгийн дор оршдог. Энэ шалтгааны улмаас Сар ухамсарт хилэнцийн ордод хамгийн их нөлөө үзүүлдэг байна. Мөнгөн эдлэлээр хийсэн од эрхэс, хавирган сар нь таныг таагүй байдлаас үргэлж хамгаална. Өөрийнхөө амжилт бүтээлийг ахиулж, азаа дуудахыг хүсвэл могой эсвэл алимны дүрстэй сахиусыг сонгоорой.

Нумын орд:

Галын шинж тэмдэгт харъяалагддаг Нумын ордныхны билэг тэмдэг нь Сар, Нар болно. Энэ ордны сахиус нь нум сум. Сувдан эдлэл нь энэ ордныхонд амжилт бүтээл, хайр дурлалыг авчирдаг.

Матрын орд:

Алдар нэрийн төлөө ичгүүргүй “тулалдаж” чаддаг энэ ордныхон мөн л Газрын шинж тэмдгийн харъяалалд оршдог. Болор, кварцан сахиус нь тэднийг буруу замаар “будаа тээхээс” хамгаалдаг. Шармал алтан эдлэл Матрын ордныхонд мөнгө дуудаж өгдөг бол нил болор нь хайр дурлалдаа алдаа хийхээс сэргийлж, бизнесийг нь цэцэглүүлэхэд тусалдаг.

 

Бумбын орд:

Чөлөөт сэтгэлгээтэй энэ ордныхон агаарын шинж чанарын харъяалалд оршдог. Загасны аквариум эсвэл тэмдэгт хайрцаг нь Бумбын ордныхныг элдэв осол эндэгдлээс хамгаалдаг. Тэмээлзгэнийн дүрс бүхий сахиус нь урлагийн болоод сэтгэхүйн ур чадварыг сайжруулан дэмждэг бол зөгийн дүрстэй сахиус нь амьдралыг элбэг хангалуун болгодог.

Загасны орд:

Ямар ч тохиолдолд өөрийгөө хамгийн азтайд тооцдог энэ орд уснаас гадна сарны шинж тэмдгийн харъяалалд оршдог. Амжилт бүтээлийг урин дуудахыг хүсэгч Загасны ордныхонд ногоон өнгийн тухайлбал, маргад, цитрин зэрэг чулуу бүхий мөнгөн эдлэл сахиус тусална. Харин дурлалдаа азтай одтой байхыг хүсвэл дельфин загасны дүрс бүхий сахиус хэрэглэж болно. Усан эхтэй учир ямар ч төрлийн загасны хэлбэр дүрстэй сахиус таньд эр зориг эрч хүчийг бэлэглэнэ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
admin123

Related Posts

Нийслэлийн замын хөгжлийн газрын алба хаагчид Малайзад архидан согтуурч “туршлага судалжээ”

01/20/2026

Арванхоёрдугаар сарын зурхай

12/01/2025

Наймдугаар сарын ордуудын зурхай

08/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.