Засгийн газрын гишүүд дундаас хэвлэлийнхнээс аль болох жийрхэж, нүдэнд нь өртөхгүйг хичээдэг сайд нарын нэг бол Барилга, Хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар.
Магадгүй нийгмийн байдал, улс орны эдийн засаг ч түүнийг ийнхүү жийрхэж, зугатахад хүргэдэг биз. Учир нь түүнийг сайд болсноос хойш барилгын салбарт ямар нэгэн чухал онцлох үйл явдал болоогүй. Харин ч эсрэгээрээ салбарт нь үнийн өсөлт “тэнгэрт тулж”, ложистик тээвэр, цемент, ажилчдын цалин гэх мэт асуудлууд ар араасаа хөвөрсөөр буй. Үүнээс болж Барилгын сайд маань багагүй бухимдалтай алхах болсон гэнэ лээ.
Ямартаа ч, салбарынхаа төлөө өдөр шөнөгүй “толгойгоо гашилгаж” явах болсон Б.Мөнхбаатар сайдыг бид папараци дурандаа онцлон буулгалаа.