Өнгөрөгч 2020 оны УИХ-ын сонгуульд Ж.Чинбүрэн, Х.Булгантуяа нартай нэг баг болж, тэдний “хавчуураг” дунд ялалт байгуулсан эрхэм бол УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан.
Өөрийгөө Баянзүрхийн унаган хүүхэд хэмээн ярьдаг тэрбээр дүүргийнхэндээ чин зүрхнээсээ хайртай гэдгээ сонгуулийн сурталчилгааны үеэр хангалттай илэрхийлж байсан. Үүнийгээ баталж, дүүргийнхээ асуудалд анхаарлаа тавьдаг гэнэ лээ.
“Батхаан” баарны эзнээс Баянзүрхийн Засаг дарга болж чадсан тэрбээр, Баянзүрхчүүдийнхээ дэмжлэгээр УИХ-ын гишүүн ч болж чадсан билээ. Гэвч байнгийн хороо, бүлгийн хурал, УИХ-ын чуулганд анир чимээгүйхэн хэлэлцэх асуудлыг алсаас харан сууж байгаа харагддаг.