Монгол хүнийг амьдралынхаа ханиар сонгож, манай улсад 23 жил суурин амьдарч “Михачи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Томоко Ибүкүрог сошиал хэрэглэгчид андахгүй.
Тэрбээр ханьтайгаа цуг монголын зөгийн аж ахуйн салбарт тодорхой хэмжээний байр суурь эзэлж туршлага хуримтлуулан, амжилттай ажиллаж яваа нэгэн юм.
Тэгвэл тэрбээр өдгөө эх нутагтаа очиж амарч буй. Сошиалд ихээхэн идэвхитэй байдаг тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Японд ирсэн чинь хамаг мөнгө дуусчихдаг шүү. Хандив явуулаарай” хэмээн хошигножээ.
Түүний хувьд Монголд насаараа амьдаръя гэж боддоггүй, Япон руу явъя ч гэж боддоггүй гэдгээ ярьсан байдаг. Мөн Японы иргэншлээ монголоор солих бодолгүй явдаг гэсэн.