Монголчууд бид сүүлийн жилүүдэд гадны орнуудаас янз бүрийн амт чанар, хэлбэр дүрстэй жимс жимсгэнүүдийг оруулж ирэн, идэх болсон. Гэвч зарим бүтээгдэхүүний хадгалалтын горим, чанарын шаардлага хангаагүйгээс иргэдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл үүсгээд байна. Энэ талаар нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа сэрэмжлүүлэг пост оруулжээ.
Тэрбээр “Би ер нь янз бүрийн юм идээд байдаггүй. Гоё харагдаад байхаар нь энэ жимсийг идээд үхэх шахлаа. Ходоодон дотор ороод наалдаад цааш явахгүй маш том болоод хүчтэй өвдөлт өгч ходоодоо дурандуулж мэдсэн. Тэгээд яаралтайгаар дурангийн хагалгаагаар авхууллаа” гэжээ.
Уг нь энэхүү Илжгэн чих гэх жимс нь хавдраас сэргийлдэг, жин хасдаг, ходоод гэдэсний өвчлөлд тустай гэх боловч, үнэн хэрэгтээ ходоодны хананд наалдаж эрүүл мэндэд ноцтой байдал үүсгэдэг бололтой.