Зураач хүн сэтгэлийн баяр баясал ташаал, тэмүүллээ өөрийнхөө зургаар илэрхийлдэг гэдэг. Цагаан цаасан дээр буух зураас бүхэн өөр өөрийн утга агуулгаараа тухайн бүтээлийн оршихуй, эс оршихуйн үнэлэмжийг тодорхойлдог. Харин зураач хүн дуулах авьяастай байна гэдэг ховорхон биз ээ.
Монголын хөгжмийн урлагийн тэнгэрт харвасан амьдралын тийм богинохон хугацаанд хөгжмийн тийм их авъяас билгийг монгол түмэндээ харуулж, мэдрүүлж чадсан хүн бол Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг юм.
Дуучин, зураач Төмөр-Очирын Бат-Очир өөрийн хоёр дахь бие даасан тоглолтоо “Ерөөлт хайр” нэртэйгээр толиулах болжээ.
Түүний тоглолтонд сонсогчдын сонорыг мялаасан тухайн үедээ болон одоо ч бидний дунд хит болсоор байгаа хуучны Өнө мөнхийн сайхан дуунууд дуулагдах юм.
Тэрээр тоглолтын тасалбарын тодорхой хувийг өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл ажилладаг шар хантаазтангуудыг урьж, баярлуулж байгаа ажээ.