Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»С.Дулам гуайн ханьдаа бичсэн шүлэг
Папарацци

С.Дулам гуайн ханьдаа бичсэн шүлэг

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/12/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор профессор С.Дуламыг монголд танихгүй мэдэхгүй хүн цөөн. Эрдэм боловсролын төлөө энэ биеэ зориулж яваа түүнийг Монгол домог зүй, бөө мөргөл, бэлгэдэл зүйн судалгааг эх орондоо шинээр үүсгэн хөгжүүлсэн хүн гэж гадаад, дотоодод хүлээн зөвшөөрдөг.
МУИС хэмээх эрдмийн их өргөөнөөс мянга, мянган шавь нараа төрүүлэн гаргаж “Дулам багш” хэмээх эрдмийг алдрыг хүртсэн тэрбээр амьдралынхаа дараачийн нэг он тооллыг эхлүүлж “Монголынхоо газар нутагт байгаа хадны зураг, баатарлаг туульс, домгийг соёл урлагийн контент болгон хүргэхээр зорьж байна” хэмээн ярьж сууна.
Тэгвэл тэрбээр өдгөө ханийнхаа төрсөн өдөрт зориулж дараах шүлгийг цахим хуудаснаа тэрлэжээ.
Тэрбээр “Насны ганц ханьдаа энэ хорвоод ээж аавдаа болон наддаа ирсэн өлзийт өдрийн мэнд дэвшүүлье!
ЭНД МИНИЙ СЭТГЭЛ БУЙ
Хайрт хань Нандинбилигтээ
Тивийг хомносон эзэн дээдсийн
Тэнгэрийг холбосон угсаа байдаг
Олхунуд, Боржигидийн алтан хэлхээнд
Оосорт нь ороолдсон миний бие байдаг
Нэрс алагласан хангайн охин
Нэр нь хүртэл Нандин байдаг
Сүйжин тунгалаг булгийн ундарга шиг
Сүж сэтгэлт амраг минь байдаг
Ойн цоорхойд үзэгдсэн буга нь
Охиноо харамласан лус байдаг
Оочин цоочин оддын зураанд
Олж ханилсан зураг минь байдаг
Өлзийтэй гэрийн өрмөг хойморт
Өлгийтэй нар шиг үр минь байдаг
Удах тусам уяран хайлдаг
Учрал ерөөл уяхан байдаг
Найман амтат мөнхийн рашаан шиг
Нандин эрдэнийн хань минь байдаг
Наран сарны солбицол дундуур
Насны зөрүүгийн хайр гэж байдаг аа!
Шивэрт, 2012.08.03” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.