Монгол эмэгтэй нөхөрт гарахдаа үсээ хоёр салаа сүлжиж нутаг нутгийн заншлаар эхнэр хүний гоёлоор гоёдог байсан. Тус гоёлуудын нэг нь үсний унжуурга.
Толгойн боолтоос хоёр шанаа руу унжуулсан унжуурга чимгийг санчиг гэх бөгөөд 3, 5, 7, 9 салаа шүр сувдан зүүлтнээс бүрддэг байжээ.
Тэгвэл энэ цагт тус үсний унжуургыг “Dandelion” брэндийн бүтээгдэхүүн болгож Энэрэл хэмээх энэ бүсгүй өөрийн гараар урлаж эхэлжээ.
Тэрбээр бяцхан хүүгээ гэртээ харахын хажуугаар энэхүү чимэг зүүлтийг хийж эхэлсэн байна. Уг чимэг зүүлтийг хийх санаа нь ээжээс нь эхлэлтэй бөгөөд түүний ээж охидоо гар урлал, оёдол зааж сургаж байсан аж.
Энэрэл бүсгүй өөрийн гар хийцийн Dandelion буюу Багваахай брэндийнхээ нэрийн бүтээгдхүүнийг “Үсний унжуурга” нэрлэж захиалга авч эхэлсэн байна. Тэрбээр эхний ээлжийн захиалагч нартаа хүргэлтийг үнэ төлбөргүй хийнэ гэсэн шүү.