Өнгөрсөн жилийн өдийд “No double standart” хөдөлгөөний зохион байгуулж явсан Д.Монголхүү өнөөдөр цагдаа эсэргүүцсэн хэргээр шүүгдэж байна. Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудаснаа онцлоод “Өнөөдөр цахим гаваа зүүнэ” хэмээжээ.

Эрүүгийн хуульд тусгасан Зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ оноос хэрэгжүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, зорчих эрхээ хязгаарлуулсан хэрэгтнүүдэд цахим гав зүүж, хаана байгаа эсэхийг хуулийн байгууллагынхан байнга хянах юм.
Сонирхуулахад, Д.Монголхүүд нийтдээ зөрчлийн гурав, эрүүгийн хоёр хэрэг үүсгэсэн бөгөөд тэдний дөрвийг хэрэгсэхгүй болгожээ.

