“NTV” телевизийн “Ахлах тогоочийн заавраар”, “Эргэдэг гал тогоо” зэрэг шоуны шүүгчээр ажиллаж олонд танигдсан ахлах тогооч Таки буюу Г.Өлзийбатыг “аашны набор” хэмээн үзэгчид үнэлдэг.
Монголдоо төдийгүй гадны орнуудын тансаг ресторануудад уригдан зоог бэлтгэдэг Таки, хэгжүүн, ууртай зангаа сурсан сургууль, заасан багш нарынх нь өв, харизм гэж хариулсан удаатай.
Ер нь мэргэжлийн гал тогоонд асар өндөр сахилга бат, хариуцлага оршин байж гэмээ нь дээд зэрэглэлийн ховорхон зоогууд төрөн гардаг гэнэ. Ийм сахилга батыг бий болгохын тулд ахлах тогооч асар их стресс гаргадаг гэдгээ ч хэлж байсан. Тэгвэл өөрийн сахилга бат, ёс суртахуун, тууштай байдлаа тэрбээр өөрийн бие галбиртаа гаргаж эхэлсэн байна. Багагүй хугацаанд бодибилдэнгээр хичээллэсний эцэст хүүхнүүдээс “Ааштай ч гэсэн ХАЛУУХАН” гэх үнэлгээг авсан байна.
Эр хүн царайлаг байх шаардлагагүй. Харин бие даасан, үзэл бодолдоо үнэнч, тууштай, булчинлаг байдал нь түүнийг халуухан хэмээн хочуулахад хүргэсэн бололтой шүү.