Монголын кино урлагийн сор болсон бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин Р.Анхмаа. Бие жижигхэн ч бэлчээр томтой гэдгээ авьяас билгээрээ баталдаг тэрбээр иогоор хичээллээд багагүй хугацааг үдсэн гэнэ шүү.
Энэ утгаараа бие сэтгэлийн амар амгалан, уян хатан байдлыг иогоос авдаг тухайгаа ойр дотныхондоо хэлдэг гэнэ.
Түүний хувьд 35 насны хүртлээ ганц бие бүсгүйн амьдралаар амьдарсан. Гэнэт л өөрөөсөө чамгүй олон насаар ах, спортын дасгалжуулагчыг амьдралын ханиараа сонгож, хөвгүүдийг нь төрүүлж өгсөн. Кино урлагаас удтал хол байсан тэрбээр саяхан “Дасгалжуулагч” кинонд тоглосноор салбартаа comeback хийлээ.