Нийтийн дууны салбарт нэг нь эхнэрээ араар нь тавьж, нөгөө нь дотно найзаа хуурч нийлсэн гэх ховын чанартай, цол гуншинтай явдаг хосууд бол дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар.
Их сургуулийн нэг анги байсан тэд өдгөө нэг өрх гэр бүтээж гурван хүүхдийн аав ээж болсон. Нийлж суусан цагаасаа алхам бүрдээ болгоомжтой байж, ард түмэндээ шинэ уран бүтээлийг хоршин дуулах болсон тэд өдгөө дуучин Г.Эрдэнэчимэгийн “Огторгуйн охин” тоглолтыг орон нутгаар зохион байгуулж явна.
Тэгвэл аялан тоглолттой энэ цаг үед дуучин бүсгүй Х.Мөнгөнцэцэгийн 32 насны төрсөн өдөр тохиож байна. Өнгөрсөн жил гэр бүлийн хүрээнд даруухан төрсөн өдрөө тэмдэглэсэн юм. Харин өнөө жил төрсөн өдрөө найз нөхөдтэйгөө нөхөж тэмдэглүүлэхээ түүний нөхөр дуучин Б.Болд сошиалд амалжээ.
Тэрбээр “Өглөөний мэнд. Ханьдаа төрсөн өдрийн мэнд. Дандаал ажилтай замд л явж байхад таарах юм даа. Удахгүй тэмдэглэнэ ээ найзуудаа” гэжээ.