Жүжигчин О.Отгонбат сураггүй болоод дөрөв хоног өнгөрч байна. Ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад хандсаны дагуу эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа юм байна.
Тодруулбал, тэрбээр 2022.11.16-ны өглөө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороон дахь … тоот дахь гэрээсээ гараад одоо болтол гэртээ ирээгүй, сураггүй байгаа аж.
Өнөөдрийн байдлаар сураггүй болж, эрэн хайж байгаа хүний тоо 416 байна.

