Жүжигчин О.Отгонбат энэ сарын 16-нд гэрээсээ гараад сураггүй алга болжээ гэсэн мэдээ цацагдаж эхэлсэн билээ. Тэгвэл тэрээр шууд нэвтрүүлгээр гарсан юм.
Хийморьтой 20 сугалаас Мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд
Худал хуурамч мэдээлэл тарааж буй сайтууд албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна.
Жүжигчин хөтлөгч О.Отгонбат хэвийн ажил хөдөлмөрөө үргэлжлүүлж байгаа бөгөөд цахим орчинд худал мэдээлэлд итгэн нэр хүндэд нь халдаж байгаад гүнээ харамсаж байна.
Олон нийтэд илт худал мэдээлэл тарааж буй сайтууд мэдээллээ нягталж залруулга хийхийг хүсье. Мөн коммент мессэжээр хувь хүний хийгээгүй үйлдлийг хийсэн мэт таамаглал дэвшүүлж тулгаж ар гэрт болон өөрт нь хохирол учруулахгүй байхыг хүсье” гэжээ.