Монголын анхны охидын хамтлаг болох “Спайк” хамтлагийн гишүүн дуучин Э.Минжинсор өдгөө ээжийн үүргээ гүйцэтгээд уран бүтээлээсээ хөндийрсөн.
Анхны амьдралаа гадаад залуутай эхлүүлж ихэр охидтой болсон тэрбээр өдгөө монгол залуутай гэр бүл болсон гэх. Хэдийнэ 40 насны босго давсан ч, хөөрхөн төрх, стиллэг байдлаа алдаагүй яваа.
Сошиал өдрийн од шиг үзэгддэг тэрбээр өөрийн цахим хуудаснаа ээжийн ажлаа хийж байгаагаа онцлоод, цахим найзууддаа “Санаа зөв бол заяа зөв” гэдгийг сануулжээ.
Ямартаа , “Нүцгэн байхыг минь битгий хараарай”, “Нууцхан хайр”,” Амрагаа хүлээсэн бүсгүйн дуу” зэрэг дуунуудаараа залуусыг байлдан дагуулж явсан тэрбээр нас бол тоо гэдгийг харуулж яваа үлгэр жишээ эмэгтэйчүүдийн нэг билээ.