Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Монгол залууг алхаар цохиж хөнөөсөн орос эрийг шүүхэд шилжүүллээ
Папарацци

Монгол залууг алхаар цохиж хөнөөсөн орос эрийг шүүхэд шилжүүллээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/23/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ОХУ-ын иргэд дайн, цэрэг татлагаас зайлсхийж Монголд орж ирэн ажил хийж буй.

Ийнхүү орж ирсэн хойд хөршийн Буриад улсын харьяат эр манай улсын иргэний толгой руу алхаар удаа дараа цохиж гэмтээсэн хэрэг өнгөрсөн есдүгээр сарын 24-25-нд шилжих шөнийн 00.30 цагийн үед Баянгол дүүргийн нутагт гарсан. Түүнд зодуулсан иргэн ГССҮТ-д эмчлүүлж байгаад удалгүй нас барсан юм. ОХУ-ын иргэн Д есдүгээр сарын 23-нд Алтанбулаг хилийн боомтоор орж ирэхдээ А гэх залуутай танилцаж, улмаар гэрт нь түрээс төлж амьдрахаар тохиролцон, 24-ний өглөө Улаанбаатар хотод орж ирсэн байдаг. Өдөр нь тэд Баянгол дүүрэг дэх нэгэн орон сууцад Г гэх айлынд очиж, согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд хойд хөршийн иргэн гэрийн эзэнтэй муудалдсаныг цагдаагийнхан шалгалтаараа тогтоосон аж.

НПГ-ын газраас ОХУ-ын Буриад улсын иргэн Д-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10.1-2.1 дэх хэсэгт заасан “онц харгис хэрцгийгээр хүний амь санаатай хөнөөсөн” хэмээн яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт мөрдөн байцаалтын 2846 хэрэгт хяналт тавьж, 272-т нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний нэг нь дээрх хүний манай иргэний амийг хэрцгийгээр хөнөөсөн үйлдэл аж.

Прокурорын байгууллага энэ хугацаанд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 123, өмчлөх эрхийн эсрэг 82, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 17, бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 12, хүрээлэн байгаа орчны эсрэг 11, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан ес, авлигын таван хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.