Яруу найрагч Ү.Хүрэлбаатар хэвлэл мэдээлэл, боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, утга зохиол гээд олон салбарт танигдан хүндлэгдсэн эрхэм юм.
Судлаач, сэтгүүлч мэргэжилтэй тэрбээр өөрийн романтик сэтгэлгээгээ ард түмний аманд аялагдсан олон хит дууны шүлэгт багтаасан байдаг.
Тухайлбал, МУГЖ Б.Сарантуяагийн “Хайрын бурхан”, “Хэн юм бэ”, МУГЖ Т.Ариунаагийн “Нарны хаан хүүхдүүд”, “Мартахгүй”, “Харанга” хамтлагийн “Сар шиг хол нутаг”, “Хайрын дээд хань минь”, МУГЖ Амаржаргалын “Амин нүдэн”, “Үггүй хайр” гээд үеийн үед дуулагдаж яваа олон дууны шүлгийг бичсэн. Яруу найрагч Ү.Хүрэлбаатарыг 500 дууны үг бичсэн гэх юм билээ. Дууны шүлгийн талаар бол Ү.Хүрэлбаатарыг гүйцэх хүн байхгүй хэмээн “Харанга”-ын Чука түүнийг магтсан удаатай. Урлагийнхан Хүрлээ ахын шүлэг их гоё гэж дууг нь дуулахаар уралддаг гэх юм билээ. Тэр тусмаа хайрын дууны шүлгийн мастер гэдэг.
Хэвлэл мэдээллийн төдийгүй шинжлэх ухаан, боловсролын салбарт жинтэй хувь нэмрээ оруулж, ирээдүйн Монголчуудад эрдэм мэдлэгээ өвлүүлэн, оршоож яваа яруу найрагч, МУСГЗ Ү.Хүрэлбаатарыг манай сайтын папараци дуран онцлон буулгалаа.