18 нас хүрээгүй байхдаа “18 нас” дууг дуулж тухайн үеийнхээ залуусыг шуугиулж байсан Камертон хамтлагийнхан өдгөө өөр өөрсдийн зам мөр, бизнесээ хөөсөн. Тэдний дундаас урлагт үнэнчээр зүтгэж, ганц дайчны үлгэрийг өөрөөрөө үлгэрлэж яваа залуу бол дуучин Д.Болд.
Өдгөө 43 настай ч өөрийнхөө үеийнхэн болон түүний үр хүүхдүүдийн шүтээн болсон хэвээрээ байгаа. Энэ бол өндөр шалгууртай урлагийн салбарт чансаатай, шандастай уран бүтээлч гэж түүнийг батлах том илэрхийлэл.
Тэгвэл олны дунд од болон гялалздаг эрхэм Төрийн соёрхолт, монгол попын эзэн Д.Болдын олны дунд ямар стиль имиджтэй явдгыг манай папараци дуран онцлон дурандсан байна.