Авьяаслаг, царайлаг дээрээс нь чадварлаг гэх тодотголтой жүжигчин Н.Мөнхсоёл Соёлын тэргүүний ажилтан цолоор шагнагдлаа.
Бусдаас ямар ч дүрд хувирч чаддаг гэдгээрээ ялгардаг тэрээр ирээдүйд цахиур хагалж мэдэх жүжигчдийн тоонд зүй ёсоор ордог. Тэрээр “Улаан дөрвөлжин”, “Оюутны нууц амраг”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Хөлтрөг”, “Фэйсбүүкийн од”, “Мөрдөгч”, “Хүүхэлдэй” зэрэг кинонд тоглож байсан.