Орчин цагийн онцгой хийц, чамин гоёлыг ур ухаанаасаа төрүүлж урладаг авьяаслаг загвар зохион бүтээгчдийн нэг бол “Kadr” брэндийн үүсгэн байгуулагч, хувцас дизайнер Б.Энхбаатар. Өдгөө брэндийнхээ нэрээрээ эцэг эхээс заяасан нэрнээсээ илүү танил болсон тэрбээр манай папараци дуранд өртлөө.
Загвар зохион бүтээгч залуугийн нэг даашинз гэхэд дор хаяж 2 сая төгрөгөөр үнэлэгддэг гэдэг юм билээ. Энэ утгаараа түүнийг дээдсийнхэн дунд нөлөөтэй гэх ч бий.
30 насны босго алхаж амжаагүй тэрбээр өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарлаж, найз залуугаа хүртэл ил болгож байсан “зоригтой”, зүрхтэй залуу. Багаасаа зурах авъяас, өөрийн ертөнцийг үзэх үзлээрээ бусдаас онцгойрдог тэрбээр монголын загварын ертөнцийг хаан болохыг мөрөөддөг гэсэн шүү.