Өнгөрсөн баасан гаригт Хотын дарга Д.Сумъяабазар “хүйтэн болно, 36 цаг цас тасралтгүй орно” гээд захирамж гарган, зөвхөн өнөөдөр буюу 11-р сарын 28-ний өдрийг боловсролын бүх шатны хүүхдүүдийг гэртээ цахимаар хичээлээ заалгахыг үүрэгдсэн.

Гэвч цахимаар хичээл зааж байгаа багш, цахимаар суралцаж байгаа 2-настнуудаас дээшхи суралцагчид ёстой л тоглоом тоглож буй гэлтэй.
Дээрээс нь цэцэрлэгийн багш нарыг онлайнаар хичээл орсноо баримтжуул гээд хэлчихсэн үү? Хөөрхий багш нар нь “Эцэг эхчүүдээ хүүхдийнхээ дасгал хийж бгаа зургийг дараад явуулаарай. Багш нь дасгалын бичлэг, хийх заавар явууллаа” гэнэ.
Дарга нарын даалгавараар ёстой “үхсэн нохойн оцгор” шиг юм хийж байна даа эцэг эх, багш нар. Онлайнаар цэцэрлэг орлоо юу хаашдаа л гэртээ байгаа ш д хажуудаа нэг хүнтэй. Давхар багшийг нь зовоохоо болиод зүгээр хичээл, тараах материалаа бэлдээд нэг өдөр тайван амрааж болохгүй хэрэг үү?
Бодвол, боловсролын салбарын дарга нар нь супер супер юм бодож олоод тэрийгээ архивлана гэж шаардлага тавиад цэцэрлэг, сургуулийн хэдэн багш нараа тавалж буй бололтой.
Өнөөдөр тэгээд түгжрэлээс аймаар айсан том дарга нарынхаа буянаар хэдүүлээ зүүм, мийтингийн линк солилцоод, хүүхдээ папарацидаад л хошин шог тоглож байна байна.

