Нэгэн фэйсбүүк хэрэглэгчийн бичсэн “Банкны эзэд яагаад салдаг вэ” талаарх нийтлэлийг бүрэн ихээр нь хүргэж байна.
“Капиталын Ундармаа Ариунболд нар САЛСАН учир Ундармаагийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Нийгмийн даатгалын сангийн мөнгийг банкандаа байршуулж залгисан, улсад хохирол учруулсан хэрэг Ариунболдод хамаагүй гээд Ундармаа гэм бурууг ганцаараа хүлээж, ялыг ганцаараа үүрээд гарсан. Эмэгтэй хүн, элдэв бус асуудлуудаар Ундармаад шүүх зөөлөн хандаж, олон зуун тэрбумын хохирол учруулсан гэм этгээдэд 40 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулаад энэ хэрэг дууссаныг санаж байгаа байх. Улсын мөнгийг идэлцэхдээ Ариунболд хамт л байсан харин хариуцлага хүлээх үеэр тусдаа амьдарч байгаа гээд бултчихсан хэрэг
Мөн Худалдаа хөгжлийн банкны эзэн ТОМ БОСС сахал хочит Д.Эрдэнэбилэг эхнэр Чулуунбаатарын Солонго гэрлэлтээ цуцлуулжээ.
Энэ салалт нам гүм юм шиг боловч томчуудын хүрээнд сүр дуулиан ихтэй болсон. Учир нь Ч.Солонго Д.Эрдэнэбилэгээс салсаныхаа төлөө Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албан тушаалыг бэлгэнд авсан. Өнгөнд харагдах мэдээлэл энэ. Харин энэ мэдээллийн ард сахал Эрдэнэбилэг хуулийн байгууллагад шалгагдаж эхлэх үед энэ салалт болсон бөгөөд Ч.Солонгыг яаравчлан банкны захирлын албан тушаалд томилсон нь хачирхалтай.
Тэгвэл бүр хачирхалтай нэг салалт байна. Тэр бол Голомтын Д.Баясгалан, Ч.Мөнхцэцэг нарын салалт юм.
Ч.Мөнхцэцэг одоо Голомт банкны ТУЗ-ийн дарга хийдэг. Ер нь Голомт банкныхаа бүх асуудлыг салсан эхнэр Ч.Мөнхцэцэг хариуцаж, Д.Баясгалан төмөр зам мэтийн ажил хөөцөлдөж, хөдөө хөхөрч,гадаа гандаж байна. Энэ бас л өнгөнд харагдах үзэгдэл юм.
Харин цаана нь Баясгалангийн Тавантолгойн нүүрсийг зарж олсон мөнгийг салсан эхнэр Мөнхцэцэг угаана. Голомт банкны ихэнх хувийг эзэмшдэг Баясгалан нууцын гэрээгээр хаалт хийж Тавантолгойн нүүрсийг дуртай ханшаараа хил давуулан худалдаж байна. Олсон орлого хаачих вэ? Ойлгомжтой өөрийнх нь банканк байршиж угаагдана. Харин угаах ажлыг “салсан эхнэр” гүйцэтгэнэ гээд бод
Тэгэхээр энэ салалт хамааралгүй мэт харагдуулах хууралт юм. Д.Баясгалангийн хамгийн их буюу 87 хувийг эзэмшдэг Голомт банкны ТУЗ-ийн дарга хэнд үйлчлэх вэ? Компанийнх нь хамгийн том хувь эзэмшигч салсан нөхөр байна уу, үгүй юу хэнд ч хамаагүй… ийм л энгийн ойлголт юм. Үүний ард л асуудал байна.
Капиталын Ариунболдын хулгайг салсан эхнэр нь үүрсэн. Сахал Эрдэнэбилэгийн санхүүгийн луйвруудыг салсан эхнэр албан тушаалын эрх мэдлийн хүрээнд даагаад, нуугаад, хаагаад өнгөрнө. Харин Баясгалангийн Тавантолгойгоос хулгайлж авчрах бүх мөнгө Мөнхцэцэгийн гараар орж угаагдах юм. Ийм л луйвар хулгай нүдэн дээр хийгдэж байна. Хуулийнхан харсан ч хараагүй мэт царайлж байгаа нь үнэн. Гэхдээ шударгын салхи сэвэлзэж байгаа цагт учир нь олдож, банкны эзэд тэдний салсан эхнэрүүдийн мөнгө угаадаг солонгос драм шиг амьдрал эцэслэгдэх нь цаг хугацааны л асуудал болоод байна…
Хамгийн сүүлд ХААН банкны Баатарсайхан захирал эхнэр Хулангаасаа салсан гэх мэдээлэл…банк нь IPO хийнэ…тэд салсан тул эхнэр нь хувь эзэмших боломжтой гэсэн үг” гэжээ.
Эх сурвалж: