“Miss International” тэмцээн маргааш буюу арваннэгдүгээр сарын 30-нд Япон улсад болно. Энэхүү тэмцээнд манай улсаас мисс Б.Номин-Эрдэнэ оролцохоор өнөөдөр тус улсыг зорьжээ.
Түүний хувьд “Мiss Mongoliа 2022” тэмцээнд түрүүлж, тэргүүн мисс болсон юм. Мөн оюунлаг миссээр шалгарсан билээ.
Тэрбээр 2017 онд Франц улсын Парисын их сургуулийг Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж төгссөн. Англи, франц хэлтэй. Одоо NTN Channel телевизэд зочин хөтлөгчөөр ажиллаж, цаг агаарын мэдээ хүргэдэг. Сүүлийн үед сошиалд түүний ярианы өнгө төрхийг маягтай, донжтой гэдгээр хүмүүс ихээхэн анхаарч шүүмжлэх болсон.
Сонирхуулахад, “Мiss Mongoliа 2022” амжилттай оролцож, дэд байр, гутгаар байр эзэлсэн хоёр мисс Монгол Улсаа төлөөлөн нэр хүндтэй олон улсын тэмцээнд оролцох юм.
Тодруулан хэлэх юм бол, дэд байр эзэлсэн Б. Хүслэн Малайз руу, гутгаар байр эзэлсэн Б.Сувданзаяа Солонгос руу эх орноо төлөөн тэмцээнд оролцоно.