Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн удирдагчаар жүжигчин Б.Цэцэг ажиллах болсон нь олны шүүмжлэлийг дагуулаад буй. Энэ төслийг тэрбээр хотын даргын хүсэлтээр эхлүүлсэн гэдгээ илэрхийлээд байгаа. Мөн “БНХАУ-ын зээлийн 60 сая долларыг зарцуулна” гэх мэдээлэл бий. Энэ талаар “Дух” Б.Цэцэг хэвлэлд ярилцлага өгөхдөө “2023 оны Нийслэлийн төсөвт Сэлбэ голын 8,5 км сэргээхэд 3,1 тэрбумыг зарцуулахаар тусгагдсан” хэмээн ярьсан.
Гэвч бодит байдал дээрээ Сэлбэ голын эхэнд Багабаян, Санзай, Хандгайт, Майхантолгой, Сэлх зэрэг газрууд байршиж, тэнд бүхэл бүтэн дүүрэг шиг томоохон гэр хороолол, зуслангийн байшин барилга сүндэрлэж буйг төсөл нэрээр “мөнгө идэхдээ” улайрсан “Дух” Б.Цэцэг мартлаа гэж үү?
Өөрөөр хэлбэл, тус голын усны нөөц болох бургасуудыг тэндэхийн оршин суугчид устгаж, хугалж, дээрээс нь шороогоор булж 00-оо барьж ялгадсаа гадагшуулж байхад Сэлбэ гол сэргэж, урсгал ус нь сайжирч, хотын өнгө үзэмж урьдынхаасаа илүүтэй засагдах нь юу л бол? Ер нь бол зөвхөн Улаанбаатар хот дайрсан Сэлбэ голын хэсгийн 8,5 км газрыг болсон болоогүй тохижуулаад сэргэчихгүй биз.
Хамгийн хачирхалтай нь дээр дурьдсан 3,1 тэрбум төгрөг Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулахад биш уг төслийн нэгж буюу нийгмийн сүлжээний нөлөөлөгч гэх Б.Цэцэг ба түүний нөхдийн цалин, оффисын түрээс мэтэд л зарцуулагдах юм байна. Харин гол ажлаа БНХАУ-ын зээлийн 60 сая долларыг зарцуулна гэж байгаа.
Тэгвэл төсөл нэрээр халаасаа түнтийлгэхээр улангасах болсон “Дух” Б.Цэцэгийн талаар олны танил хүмүүс ч үзэл бодлоо илэрхийлэх болсон байна.
Тухайлбал,Австралид Оогий нэрээр алдаршсан Оюунцэцэг бүсгүй өөрийн цахим хуудаснаа “ За больж үз! Мэргэжлийн хүмүүсээр нь төслөө удирдуулдаггүй юм уу?
Хэн сайн шантааж хийж, хэн сайн сошиалд орилсон нь төсөл авдаг, иддэг, урагшилдаг жишиг та нар тогтоож байгаа бол энгийн иргэд юу хийж бас чаддаг гэдгийг бидэн шиг хүмүүс ”удирдаад” бас харуулж болно Долгорсүрэнгийн Сумъяабазар !.
Одоо энэ 60 сая ам.долларын өрийг хэн төлөх үү? Татвар төлдөг бид нар төлнө тэ?
Та нар цалин тавьдаг, татвар төлдөг бизнесийнхнийгээ үргэлж “данс хаана” гэж хааж боодог! Тэгвэл бизнес хийхгүй шантааж хийж амьдарвал толгой өвдөхгүй, биед амар юм биш үү? Ийм их мөнгийг зээлэн барин голын эрэг тохижуулна гэдэг ямар новшынх нь толгойд ордог байна аа? Улс орон чинь 0 зогсолт хийлээ – замын түгжрэлээ шийдээч ээ!!! 1,5хан сая хүн амтай хот шдээ!!! Хэдэн зуун сая биш!Эдийн засаг чинь сүйрч байна! Бизнесийнхэн чинь нуруундаа тээх боломжгүй болж байна! Та нар мэргэжлийн хүмүүсээр нь ажлыг нь хийлгээч! Менежментийн алдаагаа зас” гэжээ.