Монголын улс төрд өөрийн нөлөөлөл, зангарагаа үзүүлж чаддаг улс төрчдийн нэг бол Сү.Батболд. Түүнийг Ерөнхий сайд байх үед эхнэр Х.Отгонтуяа болон хүний өөрийн нийлсэн 5 хүүхэд нь хэвлэлийнхний анхааралд өртөж байсан.
Тэгвэл хэдхэн сарын өмнө өөрсдийн гэр бүлийн бизнес гэгддэг Имарт их дэлгүүр, Чингис зочид буудлынхаа эргэн тойрны газрыг Чойжилсүрэн гишүүнд өндөр үнээр зарсан байдаг. Худалдааны гэрээнийх нь тамга хатаагүй байхад Чойжилсүрэн гишүүн байшин барилгуудыг сүндэрлүүлэх болсныг уншигч та анзаарсан буй за.
Эргэн тойрныхоо газрыг аманд багтамгүй тооны дүнтэй тэнцэх мөнгөөр зарсан Сү.Батболдынхон өдгөө гэр бүлээрээ гадаадад аялж, таван одтой зочид буудалд тансаглан таахалзаж яваа аж. Тэдний гэрэл зургаас хүргэж байна.
Сонирхуулахад, Сү.Батболд өөрийн том хүүгийнхээ ээжээс салаагүй байхдаа одоогийн гэргий Х.Отгонтуяатай амрагийн явдал үүсгэж салж байсан түүхтэй. Хэн хэн нь хоёр талаасаа хүүхэдтэй нийлсэн хосууд өдгөө хүргэн бэр, ач нийлсэн 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй том гэр бүл болжээ.
Өдгөө том хүү Б.Баттүшиг нь монголын хамгийн баян эрхэм гэгддэг Н.Нямтайшарынд хүргэн орж, зиндаархалаа баталсан бол удаах хүү Б.Самадийг энгийн айлд хүргэн болохоор зэхэхэд ихээхэн эсэргүүцэл гэр бүлийнхнээс нь ирж байсан гэх яриа байдаг. Тиймдээ ч тэрбээр одоог хүртэл “халуухан” гоонь эрийн амьдралаар амьдарч “Имарт” сүлжээ дэлгүүрийнхээ ТУЗ-ын гишүүнээр ажилладаг.
Харин Сү.Батболд, Х.Отгонтуяа нараас төрсөн гурван хүүхдийнх нь том охин нь өдгөө мөн л дээдсийн хүрээллээсээ сүйт залуугаа олж хамтдаа амьдарч байгаа гэх. Удаах охин, хүү хоёрын нэг нь оюутан, нөгөөх нь дунд сургуулийн ахлах ангийн сурагч билээ.

