Одоогоос хэдэн жилийн өмнө дууны урлагт өөрсдийн авьяас билэг, онгод мэдрэмжээр хөглөгдөн хүч түрэн орж ирж буй байсан хамлаг бол “CONSONANS”. Гэвч хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ удаан оршин тогтнолгүй өөр өөрсдийн зам мөрөө хөөсөн.
Тэднээс дуучин Г.Дашчанрав өдгөө УДБЭТ-ын гоцлол дуучнаар ажиллаж буй. Зөвхөн театрын уран бүтээлээс гадна хувийн уран бүтээлээ туурвих болсон түүнийг манай папараци дуран онцолж байна.
Тэрбээр багаасаа дуулах дуртай байсан бөгөөд дунд ангид байхдаа ангийнхантайгаа нийлж хип хоп дуу дуулдаг байжээ. Харин 2006 оны зун аавтайгаа хамт Хөвсгөл аймаг руу явж байхдаа Ч.Бат-Эрдэнэ гавьяатын “Хайрын хишиг” дууг дуулж, өөрийнхөө дуучин болох зам мөрийг нээж байсан гэсэн шүү.