Өнгөрсөн баяр наадмаар ДБЭТ-ийн гоцлол дуучин Б.Гомбо-Очир Төрд үнэлэгдэж МУГЖ цол авсанд олон хүн талараж “Нүдээ олсон шагнал” хэмээх сайшаал сонссон.
Театраас өөр газар тэр бүр олны өмнө ил гараад байдаггүй тэрбээр “Эхнэрийн заавраар” шоунд ханьтайгаа оролцож гэр бүлтэйгээ ил гарсан билээ.
Тенор хоолойны гайхамшгийн мэдрүүдэг Б.Гомбо-Очирыг урлагийнхан “дуурийн Гомбоо” гэж авгайлдаг аж. Буржгар үс, цээл хоолой, зохимжтой сахлаараа өөрийнхөө имиджийг бүрдүүлж “Би”-гээ олонд таниулж яваа түүнийг энэ удаад манай папараци дуран онцлон буулгалаа.