Монголын анхны усны хувцасны “Алтжин” брэндийг үүсгэн байгуулж байсан хатагтай Б.Уянга өдгөө үндэсний дээл хувцасны загвараар брэндээ гаргах болсон байна.
Түүний энэ жилийн өвлийн загвар нь хурганы арьсан дотортой, нөмгөн дээл ажээ.
“Аqua” нэрээрээ алдаршсан түүний хувьд энэ жил 45 настай, хоёр хүүхдийн ганц бие ээжийн амьдралаар амьдардаг нэгэн. Гэвч үеийнхнээсээ 20 насаар залуу харагддаг нь багаасаа спортоор хичээллэдэг байсантай холбоотой гэнэ лээ. Энэ утгаараа усны фитнесийг монголд дэлгэрүүлж явсан тэрбээр нас хэвийхээ мэдэрч үндэсний дээл хувцсаараа мода дэлгэрүүлэх болсон байна.