“Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнийн 46 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. 1995 оноос хойш хамтлагаараа танигдаж явсан тэрбээр 2000 оны дундуур ганцаараа дуулдаг байсан хэдий ч өдгөө уран бүтээлээс завсарлага авсан. Аавын үүргийг ухамсартай биелүүлж яваа тэрбээр анхны амьдралаасаа нэг охинтой, хоёр дахь амьдралаасаа гурван хүү, нэг охинтой.
Нийт таван хүүхдийн эцэг болсон Ганаа дуулахаас гадна, муугүй жүжигчин, муугүй хөтлөгч гэдгээ хэдийнэ батласан билээ.
Ямартаа ч, 40 насны тэн хагасыг туулаад байгаа дуучин залуудаа төрсөн өдрийн мэнд хүргэе.