Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Харьцуулалт: “Хунт нуур” дууг хэн сайн амилуулсан бэ
Папарацци

Харьцуулалт: “Хунт нуур” дууг хэн сайн амилуулсан бэ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/02/20221 сэтгэгдэл2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Яруу найрагч, МУСГЗ П.Батсайхан, хөгжмийн зохиолч, МУУГЗ Д.Цэвээнравдан нарын бүтээл “Хунт нуур” дууг саяхан монголын ард түмэн бүгд мэднэ.

1989 онд бүтээгдэж Монгол улсын ардын жүжигчин С.Батсүх дуулж амьдруулсан.

МУАЖ С.Батсүх “Хунт нуур”

Түүний дараа дуучин А.Түмэн-Өлзий дуулсан ба энэ нь анхны эмэгтэй хувилбар байлаа. Энэ жил “Хунгийн дуу”-ны жил гэлтэй сошиал нэг маргаан болж, олон дуучид шинэчлэн дуулж монголын ард түмний сонор, анхааралд дахин хүрэв.
2014 онд өөрийн кино концертод зориулан бүтээсэн “Хунт нуур” дууг доорх линкээр сонсоно уу.

МУСТА А.Түмэн-Өлзий “Хунт нуур”

Олон хүн дуулахад дуугаа харамлан хайрласан дуучин А.Түмэн-Өлзий найман жилийн дараа “Хунт нуур” дуугаа дахин шинэчлэн дуулж, клипжүүлсэн. Ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэтэй хамтран ажиллаж, “Монгол фильм” клипийг нь бүтээжээ.

МУСТА А.Түмэн-Өлзий “Хунт нуур”

“Хунт нуур” дууг монголын ард түмний хайртай уран бүтээл гэдгийг батлах гэсэн шиг Монгол улсын начин Б.Хишигбаатар “Сэтгэлийн хүчээ ирээдүйд” тоглолтын үеэр дуулжээ. Монгол бөхөд ид бяраараа бярдах тэрээр мэргэжлийн дуучдаас дутаахгүй дуулсан нь үзэгч түмний хүндэтгэлийг хүлээсэн.

Монгол улсын начин Б.Хишигбаатар “Хунт нуур”

Үүний дараа начин Б.Хишигбаатар, Б.Анхтуяа нар хамтран дуулсан билээ. Энэ дууны уг хувилбар сошиал орчинд нилээд шуугиан тариад авсан. “Хүний уран бүтээлийг хээв нэг энд тэнд чадахгүй юм байж дууллаа”, “Би зөвшөөрөл авч дуулсан” хэмээн дууг дуулсан А.Түмэн-Өлзий, Б.Анхтуяа нар сошиалаар нэг маргалдаж, нэг хэсэгтээ л үзэгчдийг талцуулаад байсан тэд эвлэрсэн.

Монгол улсын начин Б.Хишигбаатар, Б.Анхтуяа “Хунт нуур”

Мэргэжлийн дуучид, монгол улсын начин дуулсан дууг энгийн ард түмэн амандаа чихэр мэт хүлхэж, чихэндээ ээмэг мэт зүүсээр л яваа. Бид энэ дуу зөвхөн олон нийтэд хүрсэн хувилбаруудыг онцоллоо.
1989 оноос хойш өдгөө гучин гурван жил дуулагдаж байгаа “Хунт нуур” дууг хэн гэдэг уран бүтээлч илүү амилуулсанг мэргэн уншигч та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ.

Б.Мөнхжаргал

Шүлгийг П.Батсайхан /МУСГЗ/

Хөгжмийг Д.Цэвээнравдан /МУУГЗ/

“Хунт нуур” дууны үг

Аяны шувуудын мөнгөн түрүү
Амгалан хун зунтай айсуй
Аавын минь сэтгэл шиг дөлгөөн нуурандаа
Ээжийн минь сүү шиг сүлэлдэн буудаг

Холын холоос далай ээжээсээ
Хунгийн даллагатай нуур минь ээ

Итгэл дурлалын хос билэгдэл
Ижил амраг хун шувуу
Энхрий хөөрхөн үрсээ дагуулаад
Элсэн дундах нуурандаа жаргалтай

Холын холоос далай ээжээсээ
Хунгийн даллагатай нуур минь ээ

Намар намрын налгар өдрүүдэд
Наадан чуулах хунгийн сүрэг
Нутгийн минь жаахан хунтай нуурыг
Нууцхан сэтгэлдээ тээгээд буцах юм аа

Холын холоос далай ээжээсээ
Хунгийн даллагатай нуур минь ээ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

1 сэтгэгдэл

  1. Ариука on 12/02/2022 16:42

    Танай энэ харьцуулалт гоё шүү. Дууны хувилбаруудыг нэг дороос мэдэх боломжтой. Бас хэн нэгэн дуучныг нь сайн дуулсан гэж магтдаггүй шүүн тунгаах боломжийг уншигчдад олгодог.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.