Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Ч.Ундрам гишүүн тайлбар хийжээ
Папарацци

Ч.Ундрам гишүүн тайлбар хийжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/04/20221 сэтгэгдэл2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гэр бүлтэй холбоотой асуудал цахим орчинд цацагдаад байна. Түүний нөхөр Б.Наранцацралт УИХ-ын гишүүн Ч.Ундрамын согтуу байгаа бичлэгийг олон нийтэд дэлгэж, мөн гэр бүлдээ үүсээд буй асуудлыг дэлгэрэнгүй бичсэн байдаг.

Харин уг асуудалд УИХ-ын гишүүн Ч.Ундрам дараах тайлбарыг өглөө. Тэрбээр “15 жил ханилсан хань, 2 хүүхдийн маань эцэг худал түүх зохиож, гэр бүлийн хүрээнд гарсан асуудлыг олон нийтэд цацсан байгааг олж үзээд хэлэх үг олдохгүй байна.

Юун түрүүнд зөвхөн манай гэр бүлд төрснөөс өөр буруугүй 2 хүүхдээсээ уучлал хүсмээр байна. Ээж нь та нарыгаа бүх зүйлээс хамгаалж, энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсдэг. Гэвч чадсангүй. Уучлаарай.

Төрүүлж өсгөж, өдий зэрэгт хүртэл надтай хамт баярлах үед нь баярлаж, зовох үед нь зовж ирсэн эцэг, эхээсээ уучлал хүсье. Бид бусад хосын нэгэн адил алдах үедээ алдаж, баярлах үедээ баярлан амьдарч ирсэн. Гэвч өөрсдийн амьдралаа бид өөрсдөө биш Монгол Улсын шүүхээр, бидний туулсан амьдралыг мэдэхгүй олон нийтээр шүүлгэх болсондоо харамсаж байна.

Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д итгэл хүлээлгэн сонгосон иргэд сонгогчдоосоо уучлал хүсье. Миний үндсэн ажлаас илүү гэр бүлийн асуудал, хувийн амьдрал олон нийтийн анхааралд өртөж, маргаан мэтгэлцээний бай болсондоо та бүхнээсээ уучлал хүсье.

Салалтанд эртнээс бэлдэж, гэртээ камер байрлуулж сүүлийн жилүүдэд бичлэг хийж, түүнийгээ хэзээ хаана ямар байдлаар ашиглахаа сайтар төлөвлөнө чинээ санасангүй. Та бүхний нүдэнд УИХ гишүүн гэж харагддаг боловч гэртээ очоод би хүний хань, хүүхдийн ээж. Уурлахдаа уурлаж, баярлахдаа баярлаж явдаг жирийн нэг эмэгтэй. Гэхдээ энэ бүх зүйл миний бухимдлыг зөвтгөх шалтгаан болохгүй. Яагаад ингэж уурладаг, юунд бухимддаг шалтгааныг энд бичих шаардлагагүй болов уу. Учир нь хүний хувийн амьдрал хувийнх л байх ёстой гэж боддог.

Наранцацралтаа чи бид хоёр маргаж болно, салж ч болно. Гэхдээ биднийг үүрд гагнасан 2 хүүхэд маань бий шүү. Нэхэмжилсэн эд зүйлийг чинь өгч болно. Гэхдээ ганц л зүйл гуймаар байна. Хүүхдүүдээ бод. Тэд өсч том болж байгаа. Айлын хүүхэдтэй үерхэж найзлана, нэг өдөр гэр бүл ч болно. Тэр үед чиний энэ бүх үйлдэл, хүүхдийн маань амьдралд арилашгүй толбо болно гэдгээс хамгийн их санаа зовж байна. Тийм учраас би хувийн асуудлаа дэлгэж бичихгүй. Эрх мэдэл, эд хөрөнгө үүрдийнх биш. Үүнийг чамайг ойлгох ухамсартай хүн учраас бичиж байгаа юм шүү.

Удахгүй болох шүүх хуралд нотлох баримтаа үзүүлнэ. Түүний дараа шаардлагатай бол олон нийтэд мэдээлэл өгч болох ч хувийн амьдрал хувьдаа байх нь зөв гэж үзэж байгааг ойлгож, хүлээж авахыг та бүхнээсээ хичээнгүйлэн хүсье” гэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

1 сэтгэгдэл

  1. Заяабааатар on 12/05/2022 06:06

    Балиар эм

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.