“Авъяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогч Д.Бердибекийг Монголчууд андахгүй болсон.
Тэрбээр “Монголын хөгжмийн урлагт өөрийн гэсэн өнгө аясаа илэрхийлэх, чадварлаг дуучин, хөгжмийн зохиолч, продюсер болох хүсэл мөрөөдөлтэй” хэмээн шоуны тайзнаас итгэл дүүрэн хэлж байсан.
Тэр ч хүсэл мөрөөдлөө биелүүлж, уран бүтээлээ туурвисаар яваа билээ.
Дуучин Э.Чулуунчимэгтэй хамтран уран бүтээл туурвиж эвлэгхэн дуучнаас гадна ирээдүйтэй хөгжмийн зохиолч гэдгээ баталсан. Тэдний “Бидэн хамтдаа”, “Хайр хаанаас ирнэ вэ”, “Хаалгыг минь тогшоорой” зэрэг дуунууд нь олны талархалыг хүлээсэн. Анхны дабл цомгоо гаргаж, уран бүтээлийн тоглолтоороо UB PALACE-г дүүргэж ард түмэндээ хүндлэгдсэн түүний нарт хорвоод мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна.
Дуунд дуртай монгол түмнийхээ өмнөөс авъяаслаг ая зохиогч, дуучин Д.Бердибект төрсөн өдрийн мэнд хүргэе.


