Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

    06/30/2025

    Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

    06/30/2025

    “Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

    06/28/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Яруу найрагч Л.Мягмарсүрэн таалал төгсжээ
Папарацци

Яруу найрагч Л.Мягмарсүрэн таалал төгсжээ

Эрхэм админBy Эрхэм админ12/04/2022Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Цаст Алтайн нэгэн хүн уул нурж. Монголын уран зохиолд томоохон гарз учирлаа. Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ламжавын Мягмарсүрэнг хүмүүс Мягаа ах, Шар Мийгаа гэж хайрлан дуудна.

 

Хаа явсан газраа эерэг энерги түгээж явдаг энэ эрхэм саяхан “Болор цом-40” наадамд шүлгээ дуудаж зогссон.
​Хорвоод хэн ч мөнх бус гэдгийг батлах гэсэн шиг эрхэм хүмүүн бурхны орныг зорьжээ.
Тэртээ 1980-аад оны үед манай яруу найрагт “Гал” хэмээх нэгэн бүлгэм мэндэлсэн гэдэг бөгөөд тэд зөвхөн урлаг, уран зохиол, гоо зүйн үзэл санаагаараа нэгдсэн залуус байсны нэг нь яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн буюу. Яруу найрагч Дагвадоржийн Цогт, Очирбатын Дашбалбар, Данзангийн Нямсүрэн, соёлын гавьяат зүтгэлтэн Жүмпэрэлийн Саруулбуян, Үржингийн Хүрэлбаатар, Шагдарсүрэнгийн Гүрбазар, төрийн сүлдний зураач Ойдов, доктор Ядамбатын Баатар, яруу найрагч Оюунцэцэг нартайгаа нэгдэж энэ олон жилүүдэд бие биенийхээ урам зориг, ухааны ташуур болж явлаа.
“Болор чулуунд туссан сарны гэрэл”, “Намрын хонгор салхи” зэрэг олон шүлгүүд, монгол хүн бүрийн мэдэх МУГЖ Б.Дашдондогийн дуулж амьдруулсан “Охин” дуу нь монголын ард түмний зүрх сэтгэлд мөнхөд үлдлээ.
Гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, ойр дотны хүмүүст нь эмгэнэл илэрхийлье.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.