Өнөөдөр Чингисийн талбайд олон мянган залуус өөрсдийн төлөө бус ирээдүйн үр хүүхдийнхээ төлөө дуугаа нэгтгэн жагслаа. Тэд “Нүүрсний хулгайч нартай хариуцлага тооцохыг шаардаж байгаа билээ.
Хуультай оронд амьдарч байгаа бид үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх бүрэн эрхтэй ч бидний жагсаал, цуглаан үр дүнгүй болохвий гэсэн харамсал байна. Өвлийн хүйтэнд Эх орон, ирээдүй хойчдоо санаа зовон тэмцэж байгаа тэднийг жагсаал цуглаан хийх зөвшөөрөлгүй хэмээн хорьж цагдах аюул нүүрлээд байна.
Тэмцэхгүй ард түмэн мөхдөг гэдэг. Тэмцэхдээ жагсаалаа зохих журмын дагуу зөвшөөрөл авч тэмцэх нь зүйтэй юм. Мөн өөрсдийн итгэл үнэмшилд тулгуурлан тэмцэж байгаа залууст нөлөөлөх тэдний зорилгыг бусниулах санаа зорилготой хүмүүс байгааг ч бодох хэрэгтэй.
Өнөө өглөө талбай дээр нэгдэж эхэлсэн тэд маршилын гүүрлүү алхаж жагсаалаа үргэлжлүүлж байна. Мөн тэд маргаашнаас ажил хаялт зарлахыг уриалж байна.
Талбай болон маршалын гүүрэн дээрх жагсаалын аль аль нь зөвшөөрөлгүй тул залуус минь жагсаалаа хууль ёсны болгоё. Эс бөгөөс хууль бус жагсаалын хариуцлагыг хүлээх эзэнгүй болохыг сэрэмжлүүлж байна.