Сүүлийн хэдэн өдөр олон нийтийн дунд нүүрсний хулгайн асуудал хурцаар тавигдаж, эцэстээ тэмцлийн хэлбэрт шилжээд байна. “Нүүрсний хулгайч”-дыг ил зарлах, улсад учруулсан хохирлоо барагдуулахыг шаардсан иргэд хоёр дахь өдрөө Сүхбаатарын талбайд ийнхүү жагсаж байгаа юм.
Одоогийн байдлаар дөрвөн хүний биеийн байдал жагсаал, цуглааны үед шахагдаснаас болж муудан эмнэлэгт хүргэгдлээ.
Монгол Улсын хууль тогтоомжид жагсаал, цуглааны үед эмх замбараагүй байдал үүсвэл хуулийн дараагийн шатны арга хэмжээ болох албадан тараах, олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл ашиглах тул иргэдийг жагсаал, цуглааныг сайн дураараа орхин, бүсээс гарч явахыг Цагдаагийн Ерөнхий газраас сануулсаар байна.
Мөн жагсаал цуглааны үеэр архи согтууруулах ундаа хэрэглэсэн, бага насны хүүхэд их байгаа учраас анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа.