Яг одоо Төрийн ордны гадна талд Төрийн тусгай албаныхан цагдаагийн бие бүрэлдэхүүнтэй хамтарч хүч нэмэгдүүлж эхэлжээ. Учир нь Хотын дарга Д.Сумъяабазарын захирамж дор 21 цаг хүртэл жагсагчдыг албадан тараахаар болоод байгаа юм.
Иймд иргэд олон нийтийг сонор сэрэмжтэй байж, хууль эрхзүйн дагуу цагдаагийн албан хаагчдын шаардлагыг биелүүлэхийг Хууль зүйн дэд сайд П.Сайнзориг мэдээлэл хийхдээ хэлсэн.
Манай сайтын сурвалжлах баг яг одоо Сүхбаатарын талбайн эргэн тойрны байдлыг гэрэл зургаар уншигч танаа сонирхуулж байна.